Мөнгөн эдлэлийн сорьц

Мөнгөн эдлэлийн сорьц

  • 2021-05-01 16:45

Стандартын дагуу 800, 835, 875, 925, 990 гэсэн сорьцтой мөнгөн эдлэлийг худалдаанд гаргадаг бөгөөд 925 сорьцтой мөнгөн эдлэлийн 92,5% нь мөнгө үлдсэн 7,5% зэс болон бусад баяжмалаас бүрдсэн байдаг. Сорьц өндөр байх тусам мөнгөний орц өндөр гэж ойлгож болох юм.

Үнэт эдлэл дээр хэд хэдэн дардасууд байх боломжтой.

Үүнд: Сорьц , Brand TradeMark /тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэгч, загварыг эзэмшигч брэндийн trademark/, металийн эхний үсэг /S-silver, GP-gold plated г.м/, өөр бусад онцлог шинэ чанарын тэмдэглэгээ /байхгүй ч байж болно/

Мөнгөн эдлэлийг шалгах аргууд

Мэдээж хамгийн эхний шалгуур тухайн эдлэл дээрх сорьцын тэмдэглэгээг шалгах. Мөн ахуйн нөхцөлд гар дээрээ үрэх, үнэрлэх зэргээр шалгаж үздэг. Мөнгөний сорьцноос хамаарч гар дээрээ үрэх үед хөх өнгийн бал гарч болох бөгөөд 999 цэвэр мөнгө, 990 сорьцтой мөнгөн эдлэлээс бал гардаггүй. Зарим 925 сорьцтой мөнгөн эдлэлээс хөх туяатай бал гарч болох бөгөөд хэрэв үнэрлээд үзэхэд зэс, төмөр метал үнэртэх буюу ногоон өнгийн бал гарч байвал мөнгө биш юм аа!

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.